Хөтөлбөрийн боловсролын зорилтууд
Өгөгдлийн ухааны бакалаврын сургалт нь компьютерийн ухаан, өгөгдлийн сан, математик, статистик, шинжилгээний зарчмуудын талаар суурь мэдлэг олгох сургалтыг явуулна. Өгөгдлийн хөтөлбөрийн боловсролын зорилтуудыг дараах байдлаар тодорхойлсон.
Зорилт 1. Төгсөгчид нь төрөл бүрийн програм хангамж хөгжүүлэх, асуудлыг задлан шинжлэхдээ компьютерийн ухааны болон бусад шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадвараа ашиглах, дотоодын болон олон улсын түвшинд өгөгдлийн шинжилгээ хийх, програм хангамж хөгжүүлэлтийн мэргэжилтнээр ажиллах чадвартай болсон байна.
Зорилт 2. Төгсөгчид нь өөрсдийн мэргэжлийн замналынхаа турш мэдээллийн технологи, компьютерийн ухааны тэргүүлэх түвшинд байхын тулд насан туршдаа боловсролоо байнга дээшлүүлж байхад шаардлагатай задлан шинжлэх болон эргэцүүлэн бодох, асуудал шийдвэрлэх ур чадварыг эзэмшсэн байна.
Зорилт 3. Төгсөгчид нь төрөл бүрийн програм хангамжийн төслүүдийн хүрээнд өгөгдсөн шаардлагад нийцүүлэн тооцооллын шийдлийг шинжлэх, загварчлах, зохиомжлох, гүйцэтгэх, үнэлэх, үр дүнг тайлагнах зэргээр онолын мэдлэгээ амьдрал практикт хэрэгжүүлсэн дадлага туршлагатай болсон байна.
Зорилт 4. Төгсөгчид нь мэргэжлийн үүрэг хариуцлагыг ухамсарласан, хууль эрх зүйн болон ёс зүйн зарчмыг чанд мөрдөж, мэдлэг-мэдээлэлд суурилан үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай болсон байна.
Суралцахуйн үр дүнгүүд
1. Компьютерийн ухаан, өгөгдлийн инженерчлэлийн чиглэлээр онолын суурь мэдлэг олж авах сурах ур чадвар, нийгмийн ухаан болон өөрийгөө хөгжүүлэх талаар шаардлагатай мэдлэгтэй болох, Knowledge (KW)
2. Компьютерийн ухаан, өгөгдлийн инженерчлэлийн онолын мэдлэгийг мэдээллийн системийг шинжлэх, зохиомжлох, хөгжүүлэхэд ашиглах чадвар. Application (AP)
3. Орчин үеийн арга техник, хэрэгслийг ашиглан мэдээллийн технологитой холбоотой бизнес шийдлүүдийг шинэлэг байдлаар дэвшүүлэх, бодит амьдралд тохиолдох үйлдвэрлэлийн асуудлыг өгөгдлийн инженерчлэлийн аргачлалаар шийдвэрлэх мэдлэгээ нэгтгэн харуулах чадвар Practical Skills (PS)
4. Техникийн шийдлийг өргөн хүрээнд танилцуулах чадвар. Communicating Skills (CS)
5. Асуудлыг шийдвэрлэх, шүүмжлэлт бүтээлчээр сэтгэх чадвар. Thinking Skills (TH)
6. Насан туршийн боловсролоор дамжуулан компьютерийн ухаан, өгөгдлийн инженерчллэлийн мэдлэг, ур чадвараа тастралтгүй сайжруулан, нэгтгэх чадвар. Scholarship (SC)
7. Нэгдмэл зорилгын төлөө үр дүнтэй багаар ажиллах болон баг удирдах ур чадвар, Leadership & Team-working (TW)
8. Хүмүүстэй харилцах, өөрийгээ илэрхийлэх, бичгийн болон ярианы ур чадвар. Adaptability (AD)
9. Мэргэжлийн ёс зүй, үүрэг хариуцлага, нормативыг ухамсарлан ойлгох, үлгэр дууриалалтай байх чадвар. Global Citizen (GC)
10. Бизнес боломжуудыг тодорхойлох, энтерпренер сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх чадвар. Enterprising Skills (ES)