Мэдээллийн сүлжээ профессорын баг нь ШУТИС-ийн Ректорын 2002 оны 09 сарын 20-ны 196-н тоот тушаалаар байгуулагдаж "Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн дагуу MNS5323-69:2009 дээд боловсролын стандартад заасан шаардлагад нийцүүлэн "Мэдээллийн сүлжээ" мэргэжлээр бакалаврын сургалтыг 13 жил явуулж ирсэн билээ.
2014 оны байдлаар нийт 350 орчим оюутан суралцаж байгаа ба 10 удаагийн төгсөлтөөр 260 гаруй оюутан бакалаврын зэргээр төгссөн байна. 2012 онд Мэдээллийн сүлжээ мэргэжлийн хөтөлбөрийг дотоодод хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн. Мэдээллийн сүлжээ профессорын баг нь 2005 оноос эхлэн "Мэдээллийн сүлжээ" мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж 2014 оноос "Сүлжээний технологи", "Системийн аюулгүй байдал" мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна.
2016 оны 02 сарын 01-ний өдрийн тушаалаар "Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар" болон өргөжиж өнөөдрийн байдлаар 4 доктор, 3 ахлах багш, 7 мэргэжлийн багш, 2 сургалтын мастер, 1 салбарын эрхлэгчийн туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн манай багш нар Мэдээлэл, Холбооны Сургалтын төвийн CISCO Академийг түшиглэн CCNA, CCNP сургалтыг явуулж сертификат олгож байна.
Алсын хараа:
Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын чиглэлээр өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, эрдэм шинжилгээ-судалгаа, инновацийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүрнэ .
Эрхэм зорилго:
Хөтөлбөрийн сургалтын эрхэм зорилго нь "Сүлжээний технологи, системийн аюулгүй байдал" мэргэжлээр төгсөгчид нь мэдээллийн сүлжээний техник, технологийн чиглэлийн аливаа асууудлыг богино хугацаанд шийдвэрлэх өндөр мэдлэг, ур чадвартай, мэргэжлээрээ ахиж дэвших, насан туршдаа шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй, мэдлэг чадвар шаардсан ажлын байранд мэргэжлийн ур чадвараа батлан харуулахын зэрэгцээ ямагт үлгэрлэх өндөр ёс суртахуунтай, багаар ажиллах чадвартай, өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа технологийн ололт дэвшлүүдийг хэрэглэх, хөгжүүлэх, нутагшуулах мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн байна.
Дотоодод байнгын хамтран ажиллаж буй байгууллагууд
Мэдээлэл, Холбооны Сүлжээ Компани http://www.icn.mn/
DDish TV http://www.ddishtv.mn/app.php/
Itools компани http://Itools.mn
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар http://new.itpark.mn/
Үндэсний дата төв https://datacenter.gov.mn/
Иргэний нисэхийн ерөнхий газар http://www.mcaa.gov.mn/?page_id=6161
Олон улсын байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай их сургуулиуд
БНСУ-ын SoonChunHyang их сургуультай хамтарсан Системийн аюулгүй байдал 2+2 хөтөлбөр http://sgee.sch.ac.kr/asia/
БНСУ-ын Hanyang их сургууль http://esos.hanyang.ac.kr/
БНСУ-ын Korea их сургууль https://ccs.korea.ac.kr/
БНСУ-ын Chungbuk үндэсний их сургууль http://www.cbnu.ac.kr/site/english/main.do
Япон улсын Kyoto их сургууль http://www.kyoto-u.ac.jp/en
Япон улсын Tokushima их сургууль http://www.tokushima-u.ac.jp/english/
МХТС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургалтын төвтэй хамтран богино хугацааны сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн. Энэхүү богино хугацааны сургалтанд:
- CCNA 1 - Introduction to Networks
- CCNA 2 - Routing and Switching Essentials
- CCNA 3 - Scaling Networks
- CCNA 4 - Connecting Networks
- CCNA Security
- Мэдээллийн аюулгүй байдал зэрэг сургалтыг албан ёсны instructor-ууд болох Д.Эрдэнэтуяа, Ц.Манлайбаатар, А.Гэрэлцэцэг, Ц. Энхтөр нар дээр дурьдсан сургалтын хичээлүүдийг заадаг болно.