Бидний алсын хараа:
Компьютерийн ухааны салбар нь глобалчлагдаж буй нийгэм дэх инженерчлэлийн асуудлуудыг тодорхойлох болон шийдвэрлэх чадвартай, зорилготой бөгөөд амжилтанд хүрч амьдрахад бэлтгэгдсэн төгсөгчдийг гаргана.
Бидний эрхэм зорилго:
Оюутан тус бүрт дэмжлэг үзүүлэн ажиллах замаар олон улсын түвшинд хүрсэн компьютерийн ухааны боловсролыг олгоно.
Салбарын танилцуулга
Компьютерийн ухааны салбарын үүсэл хөгжлийг 1984 онд Монгол улсын засгийн газрын тогтоол гарч Политехникийн дээд сургуулийн Инженер, эдийн засгийн факультетэд “Дээд сургууль дундын Удирдлагын автоматжуулсан системийн тэнхим” байгуулагдсанаар эхэлсэн гэж үздэг. Хожим энэ тэнхим ШУТИС –ийн КТМС, цаашлаад 2014 оны 7 сараас ШУТИС –ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн нэг салбар болсон.
Бакалаврын түвшинд: Програм хангамж, Компьютерийн ухаан
Магистрын түвшинд: Програм хангамж, Компьютерийн ухаан
Докторын түвшинд: Компьютерийн ухаан
Тус салбар “Програм хангамж” сургалтын хөтөлбөрөөр бие даасан элсэлтийг 1987 онд анх авсан ба өнгөрсөн 30 жилийн хугацаанд 1141 бакалавр, 165 магистр бэлтгэсэн.
2019 онд Програм хангамж (Software Engineering) хөтөлбөрийн 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн.
Салбарын анхны багшаар Ш.Бат-Эрдэнэ(PhD), Д.Бадарч(PhD, МУ –ын гавьяат багш), А.Эрдэнэбаатар(PhD, одоогийн эрхлэгч), С.Бямбаа(PhD), Л.Гүрбазар, Ц.Пүрэвдорж(PhD), Г.Зориг(PhD), Мөнхням, Ё.Отгон, Гантулгазэрэг хүмүүс ажиллаж байлаа. Хожим нь тус салбарт олон тооны залуучууд ажиллаж байсны заримыг дурьдвал Р.Ганболд, Батжаргал, Ц.Ганбат, Т.Отгонбаяр, Ж.Нанжиджамц, Д.Ариунбат, Ө.Ууганчулуун, Н.Соронзонболд, Д.Дэлгэрсайхан, Д.Өлзий-Орших, Ц.Мягмарсүрэн, Д.Соёл-Эрдэнэ нарыг нэрлэж болно.
Салбарын бахархал бол манай оюутнууд, манай төгсөгчид. Манай салбарын төгсөгчид өнөөдөр Монгол улсын өнцөг булан бүрт төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээллийн технологийн голлох албан тушаал дээр ажиллаж байна. Манай төгсөгчид гадаадад ч өндрөөр үнэлэгддэг. Манай олон төгсөгч АНУ, Япон, ХБНГУ, Австрали зэрэг өндөр хөгжилтэй оронд Microsoft, Adobe systems гээд олон тооны нэр хүндтэй компанид ажиллаж байна.
Компьютерийн ухаан мэргэжлээр суралцагсадын тоо сүүлийн 4 жилээр /Бакалавр/
Сургалтын материаллаг бааз /Лаборатори/
Өрөөний дугаар | Лабораторийн нэр | Зориулалт |
---|---|---|
6-201 | Програмчлалын технологийн лаб | Хичээл, Програмчлалын олимпиад, Зуны дадлага 1, 2 |
6-202 | Програмчлалын лаборатори | Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, сургалт |
6-404 | Инженерчлэлийн технологийн лаб | Хичээл, Програмчлалын олимпиад, Зуны дадлага 1, 2 |