АЛСЫН ХАРАА:
Мэдээллийн технологийн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үндэсний хэмжээнд болон олон улсад танигдсан сургалт, судалгааны нэгж болж хөгжинө.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
- Мэдээллийн технологийн орчин үеийн мэдлэг, инноваци, ёс зүй, нийгмийн хариуцлага бүхий өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
- Мэдээллийн технологийн сургалт, судалгаа, манлайлал, нийгэмд хүчтэй нөлөөлөх чиглэлд үндэсний тэргүүлэгч нэгж байна.
- Их сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжсэн бүтцийг бий болгоно.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
Ардын боловсролын сайдын 1991 оны 1-р сарын 12-ны өдрийн 22-р тушаалаар МТАФ, Холбооны сургалтын төв нэгдэн Мэдээллийн техникийн сургууль радио холбоо, цахилгаан холбоо, мэдээллийн технологи, электроник гэсэн 4 тэнхимтэй байгуулагдсан. Мэдээллийн технологийн тэнхим нь 1991 оноос “Мэдээллийн технологи” мэргэжлээр бакалавр, магистрын түвшний сургалтыг, 1996 оноос докторын сургалтыг, 2000 оноос “Мэдээллийн системийн автоматжуулалт” мэргэжлээр бакалавр, магистрын сургалтыг тус тус явуулж эхэлсэн.
Мэдээллийн системийн мэргэжилийн бакалавр болон магистрын сургалтыг 1998 оноос эхлэн КТМС дээр явуулсан.
Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд 2014 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн ШУТИС-ийн МХТС-ийн мэдээллийн технологийн профессорын баг, КТМС-ийн мэдээллийн системийн профессорын багуудыг нэгтгэж “Мэдээллийн технологийн салбар” болгон өргөтгөсөн.
Тус салбар нь хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.
- Бакалаврын түвшинд: Мэдээллийн технологи, мэдээллийн систем
- Магистрын түвшинд: Мэдээллийн технологи, мэдээллийн систем, ОХУ-ын Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуультай хамтарсан мэдээллийн технологийн хөтөлбөр
- Докторын түвшинд: Мэдээллийн технологи, мэдээллийн систем
Тус салбарт 2021-2022 оны хичээлийн жилийн байдлаар доктор (Ph.D)-ын зэрэгтэй 8, магистр зэрэгтэй 20 багш, сургалтын мастер 1, эрхлэгчийн туслах 1 нийт 30 профессор, багш ажилчид ажиллаж байна.